Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд Хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг авлаа.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэв.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн.
Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж байна.
Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн 7 хоногт дахин хийхээр шийдвэрлэлээ.
“Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авч байгаа юм.
Одоогийн байдлаар хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймаг, сум, багт явуулын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гаднын байгууллага, сайн дурын ажилтнуудыг зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулахдаа чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж заавар, журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж, явуулын тусламж үзүүлж буй байгууллага, эмч, мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд албан ёсны гэрээ байгуулах үүрэг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
христийн сүмийн шугамаар ирсэн гадныхан ямар юмны халдвар хамгааллын дэглэм барих, харин ч халдвар тарааж хүн амыг нь өвчлүүлэх цөөлөх бодлоготой л яваа. Эдний уран үгэнд итгэж тусгай зөвшөөрөл олгон, ийм болтол нь давраасан ЭМЯ, түүний хяналтын нэгж бурууттай. Иймэрхүү аргаар орж ирсэн бүх гадны эмнэлэгүүдийг шалгах хэрэгтэй, бид өөрийнхөө эмнэлэгүүдийг шалгаад байдаг гэтэл араар нь гадныхан биднийг дэндүү басамжлан доромжилж байна, харин ч шударга тангарагтаа үнэнч эмч бүсгүй Хонгорзул энэ бүхнийг нийгэмд дэлгэж, дараачийн олон хүүхдийг халдвар тархах аюулаас хамгааллаа . Түүнд баяр хүргэе
Новшийн христүүдийг бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй