ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутагт долоодугаар сарын 29-ний 17:00 цагийн орчимд аянга бууж, мал хорогджээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 21:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Аянганд 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.
Хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг долоодугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнгэр таалчихжээ, хорогдол гэхэд хэцүү л юм, хорогдол гэж эзний муугаас болж мал үхэхийг хэлнэ