Налайх дүүргийн иргэд цэвэр усгүй байна

2024 оны 07 сарын 31

Налайх дүүргийн орон сууцнууд халуун усны хязгаарлалтаас шалтгаалаад сар гаруй халуун усгүй байсан. Гэвч өчигдөр /2024.07.30/ өглөөний 10 цагаас хойш хүйтэн усыг нь ч мөн тасалжээ.

Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдэд ч худгаас ус олгохыг зогсоосон гэнэ. Учир нь, Ус сувгийн удирдах газарт төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас гурав хоног хязгаарлалт хийж байгаа гэх мэдээлэл байна.

Энэхүү шалтгаанаас болж Налайх дүүргийн иргэд цэвэр усны эрэлд гарч, ойролцоох дэлгүүрүүд нь цэвэр усгүй болжээ. Орон сууцны айл өрхүүд усгүйн улмаас ойролцоох ус өгч буй худаг хайж зарим нь айлын жорлон гуйж бие засаж байгаа гэнэ. Энэ талаар Ус сувгийн удирдах газар болон Налайх дүүргийн Чандмань Налайх ус суваг ОНӨААТҮГ-аас тодруулахад тодорхойгүй хугацаагаар хязгаарласан гэх тайлбарыг өгч байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.9) 2024 оны 07 сарын 31

ANUSDI80955877

0  |  0
Зочин(202.126.89.169) 2024 оны 07 сарын 31

Амарсайхан ахдаа матаад, ус сувгийн даргыг солиулчих биз дээ, кк

0  |  0
Зочин(103.212.117.175) 2024 оны 07 сарын 31

Самарсайхан ахыгаа сонгоод бай

0  |  0
Хохь нь(103.57.92.115) 2024 оны 07 сарын 31

МУУ ГАРУУД ДАНДАА МОНГОЛ АРДЫН НАМЫГ сонгодог юм

0  |  0
Top