Хөвсгөл нуурт 44 жилийн өмнө живсэн УАЗ-469 автомашиныг татан гаргалаа

Автор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 31

Хөвсгөл нуурт 44 жилийн өмнө живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс татан гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.

Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 44 жилийн өмнө буюу 1980 оны 4 дүгээр сард Хөвсгөл нуурын Дүбэрлэг уул, Хэрээний үүр орчимд живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

SEXSYGR AXN XUSSEN80955877EZEMDI

1  |  0
S(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

ANUSN 80955877

1  |  0
S(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

XUCHINDUULI80955877

1  |  0
Эгэл(14.1.81.72) 2025 оны 03 сарын 13

Овоо шүү дээ

1  |  0
Close menu