Энэ зун бороо их орсны улмаас 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар "Да хүрээ" гудамж буюу Эрдэнэ Толгой гудамжны уулзвараас Монбет авто засварын төв хүртэл авто зам дагуу тогтмол ус тогтож байна. Үүнээс үүдэн тус чиглэлийн авто замд эвдрэл үүсээд байна. Тиймээс усны ундаргын урсцын голдирлыг залах ажил хийсний дараа авто замыг шинэчлэх юм. Тус авто замд үүссэн эвдрэлийг хусаж, тэгшлэн шинэчлэлтийн ажил эхлэх хүртэлх хугацаанд түр арга хэмжээ авч ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )