Согтуурсан үедээ машин жолоодож, 10 настай хүүхдээ мөргөж гэмтээжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 10

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хүүхдээ мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн иргэн 42 настай Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашаанаасаа гарах гэж байгаад өөрийн охин 10 настай О-г мөргөж гэмтээжээ.

Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top