Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэх газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ “Туул” голын усанд нэг хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )