Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага 3338 бүртгэгджээ

2024 оны 08 сарын 13

Он гарсаар улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амь нас, 208 тэрбум төгрөгийн өчхөрөнгийг авран хамгааллаа.

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амь насаа алдаж, 121 хүн түлэгдэж, бэртэн, 571 гэр, орон сууц, барилга эвдэрч, 448 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2054 нь гал түймэр, 785 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 487 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 58 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 54 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top