“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг шийдэгдээгүй талаар Isee.mn сайтад нийтлэгдсэн.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагваас тодруулахад, "Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн. Хэргийг прокурор хянаад, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагч Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, 2024 оны 05 дугаар сарын 02-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягыг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн захирамжаар дээрх яллагдагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авч байгаа" гэв.
Дашрамд дурдахад, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг эхнэртэй хамт Парис-2024 зуны олимпын хаалтын арга хэмжээг үзээд явж буй.
Сэтгэгдэл ( 2 )
ANUSDI SEKSY UILCHLI80955877\nTSAGN
Baliar hulgaich\nEne zasag turiig yanaaa