Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиад 2024 оны наймдугаар сарын 09-15-ны өдрүүдэд Болгар Улсын Бургас хотод зохион байгуулагдаж, Монгол Улсын баг эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медалиар шагнуулжээ.
Тус олимпиадын зорилго нь сурагчдын шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны болон практик мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд мэдээллийн технологийн салбарын өргөн боломжуудын талаар ойлголт өгөх, хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлыг өргөн хүрээнд нээлттэй хэлэлцэхэд оршдог аж.
Олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сурагчид оролцсон байна. Хиймэл оюун ухааны олон улсын олимпиад ирэх жил БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 1 )
мундаг юм аа хүүхдүүд баяр хүргэе ямар ч байсан хийсэн бүтээсэн зүйлгүй хөдөлмөрийн баатар болдог бөхчингүүдээс дээр юм аа