15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангайн, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Төв аймгийн нутгаар, 16-ны өдөр Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Баталгаат зам, гүүрээр зорчих,
-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлнэ үү
Сэтгэгдэл ( 0 )