Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 (5.6%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
ДНБ, 2024 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөний -3.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.8 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.8 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.4 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.3 нэгжхувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )