"Урьдчилан сэргийлэх ажлыг эрт эхлүүлээгүй байсан бол өнгөрсөн жилийн үер давтагдах байсан"

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 16

Өнгөрсөн жилийн үерийн материаллаг хохирлыг тооцоход 35 тэрбумын үнэлгээ гарсан. Ахин ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Хан-Уул дүүргийн 50 га талбайд мод тарихаар болсон гэдгийг УБЗАА-ийн Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хэлж байв. 

 

 

Усны газрын дарга З.Батбаяр “Энэ жил урьдчилан сэргийлэх ажлыг эрт эхлүүлээгүй байсан бол өнгөрсөн жилийн үер давтагдах байсан. Голын урсацыг сайжруулж, өргөнийг нэмснээр эрсдэлээс сэргийлж чадсан” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.114) 2024 оны 08 сарын 20

Авилгал хороолол усанд автаагүй юу?!

1  |  0
Top