Дархан-Уул аймгийн Дархан сумын 1,2,3-р багийн нутаг дэвсгэр Хараа голын эрэг дагуу амарч, аялж зугаалж байгаа иргэд хог хаягдал их хэмжээгээр үүсгэж байгаа нь гол ус бохирдуулж, орчны бохирдол үүсгэж байна.
Иймд Дархан-Уул аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хараа голын эргээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, "Дархан Хот тохижилт" ОНӨААТҮГ, "Газар Өгөөж" ХХК-ийн ажилчид болон иргэдийн оролцоотой цэвэрлэв. Нийт 3 тн орчим хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт ачуулж, цэвэр орчин бүрдүүллээ.
Уг цэвэрлэгээний ажлыг он гарсаар 3 удаа зохион байгуулж байгаа бөгөөд ард иргэдийг гол дагуу амарч зугаалах, түр буудаллахдаа ухамсартай байж байгаль орчинд ээлтэй аялж зугаалахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Байгаль орчныг санаатай бохирдуулж дайсагнаж байна гэж үзэх хэрэгтэй, журамлах ёстой, гуйгаад байх шаардлагагүй
Зугаалга нэртэй хог хаяхаа болиод өгөөч