Түүхэн дэх хамгийн халуун жил 2024 онд ч үргэлжилж байна

2024 оны 08 сарын 18

Хэт халалтын давлагаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим, цар хүрээ нь нэмэгдсээр байна.

Дэлхийн хүн амын олонх нь халуун орны уур амьсгалтай бүс нутаг, хот суурин газарт амьдардаг.Эдгээр бүс нутагт аюултай түвшинд хүрсэн халалтын нөхцөл байдал, мөн хэт чийгшилтэй хавсарсан улирлын чанартай онцгой халалтын давлагаанаас болж өдөр, шөнийн цагаар хэт халууны хэм удаан үргэлжилж байна.

Сүүлийн жилийн хугацаанд 50 хэмээс дээш халсан тохиолдлын тоо нэмэгдэж, урт хугацааны уур амьсгалын өөрчлөлт, Эль Нино болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр 2023 онд түүхэн дэх хамгийн халуун жил болсон бол энэ үзэгдэл 2024 онд ч үргэлжилсэн хэвээр байна .Энэ оны зургаадугаар сар дэлхийн цаг агаарын хэм дээд түвшинд хүрч халсан арван гурав дахь сар байлаа.

Ирэх таван жилд хамгийн багадаа нэг удаа 2023 оны хэт халууны үзэгдлийг давж, түүхэн дэх хамгийн халуун жил тохионо гэж Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн хорооноос анхааруулж байна.

Бага, дунд зэргийн цаг уурын халалт ч гэсэн эрүүл мэнд болон иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлж байгааг албаныхан онцолж байгаа юм.Тэр дундаа амьжиргааны түвшин бага иргэдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top