Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр ДУУСНА

2024 оны 08 сарын 18

Ниислэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авсан бөгөөд өнөөдөр /2024.08.18/ дуусна.

Үргэлжлүүлэн суралцах болон шинээр элсэх хүүхэд бүр E-Mongolia системээр заавал бүртгүүлнэ. Бүртгэлийн хариуг наймдугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны наймлугаар сарын 21-ний өдрүүдэд бүртгүүлсэн гар утасны дугаарт зурвасаар мэдээлнэ. Мөн E-Mongolia системээр рүү орж шалгах боломжтой.

Мөн явцын мэдээллийг https://parent.edu.mn/-д хандаж харах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 142,150 хүүхэд байгаагаас 2024 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагийн байдлаар 2-5 насны нийт хүүхдийн 73 хувь буюу 103,825 хүүхэд 1 дүгээр шатны бүртгэлээ амжилттай илгээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top