Хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл эцэг, эхчүүдэд илгээгдэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 19

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны элсэлтийн хүсэлтийг өчигдөр (2024.08.18) И-Монголиагаар хүлээн авч дууслаа. 

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байснаас, 2 настай хүүхэд- 20,995, 3 настай хүүхэд-25,867, 4 настай-28,133, 5 наcтай хүүхэд-29,416 нийт 104,415 хүүхэд буюу 73.2 хувь нь хүсэлт илгээсэн байна.

2024 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээгдэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uugan ub(118.221.242.42) 2024 оны 08 сарын 19

сургууль цэцэрлэг хэдхэн км тутамд байх ёстойшд хэн ийм муухай хот болгоод байнаа ямар балиар хогийн хорлогчид сүүлийн 30 жил удирдав

0  |  0
Top