Гамшигт үзэгдлийн улмаас 7 хүн НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 19

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.12-18/  нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалжээ. 

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 52 нь  гал түймэр, 19 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 7  нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байжээ. 

 

May be an illustration of map and text

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top