Бүтээн байгуулалтын төслийн мэргэжилтнүүдийг БНХАУ-д бэлтгэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 19

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшиньтэй албан уулзлаа.

Уулзалтаар талууд Улаанбаатар хотод нэн шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх талаар санал солилцсон юм.

 

 

Улмаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтран ажиллах, БНХАУ-ын хотуудын хот төлөвлөлтийн чиглэлээр туршлага судлах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг тус улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулахаар тохиролцлоо. Мөн Улаанбаатар хотын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг дэмжих, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bagii(69.203.128.70) 2024 оны 08 сарын 20

Chinad tugssun neg balai yu. Ooroo neg muu yum tetgeleg ene terees sursan uhaanii yumnuud iim l yum setgene oor uhaan baihgyi l dee

0  |  0
Top