СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Голууд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 20

Цаг уурын байгууллагын мэдээгээр /2024.08.20/ Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.  

Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Эг, Улз /Дашбалбар сум /, Халх / Ялалт баг/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Хурх, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top