Орон нутгийн онцлогт тохирсон орц найрлага бүхий “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” хүүхдийн хоолны номыг боловсруулж, өнөөдөр танилцуулав.
Боловсролын яам, Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Өвөрхангай, Дундговь аймаг болон нийслэлийн сургуулиудаас сонгон хүүхдийн эрүүл мэндийн шим тэжээлийн байдалд судалгаа хийн, гарсан үр дүнд үндэслэн шаардлагатай эрдэс, амин дэмээр баялаг цэсийг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номд шим тэжээлийн агууламжийг өнгөний системээр илэрхийлсэн 99 нэр төрлийн сургуулийн хоолыг багтаан, энгийн аргаар сонгон хэрэглэх хувилбарыг оруулж ирсэнээрээ онцлогтой. Ингэхдээ бодит судалгаа болон жишиг төслийн үр дүнд суурилан боловсруулснаас гадна цэвэр жин, шим тэжээл болон үнийн тооцооллыг уг цэсийн номд тусгав.
Цаашид улс орон даяар хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэрт өнгөний системийг хэрэгжүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд оролцогч талууд, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хоол хүнсний шим тэжээлийн талаарх мэдлэгийг олгоно.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийн өнгөний систем:
Сэтгэгдэл ( 0 )