103 настай тамирчин ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

2024 оны 08 сарын 22

Өдгөө 103 настай Дайан Фридман хөнгөн атлетикийн 100-104 насны ангилалд хоёр алтан медаль хүртлээ. 100метрийн зайд 36.71 секунд, 200 метрийн зайд 1 минут 29.71 секундээр ахмадын ДАШТ-ий дээд амжилтыг шинэчлэн тогтоож дэлхий нийтийг гайхшруулаад байна.

Тэрээр анх 70 настайгаасаа эхлэн гүйлтээр идэвхтэй хичээллэж эхэлсэн бөгөөд тухайн үед найз нөхөд нь хэтэрхий оройтсон хэмээн хэлж байсан ч уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн эцэст энэ амжилтад хүрч чаджээ. Мөн спорт тэр тусмаа гүйлт хүний эрүүл мэндэд ямар ач тустайг батлан харуулж буй нь энэ юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top