Зорилтот бүлгийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг ТӨСВӨӨС гаргана

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 22

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл хангахтай холбоотой үйл явц, нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгөв.

Тэрээр, Зорилтот бүлгийн 80,000 гаруй хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны нэмэлт 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагчаас авахгүй, төсвөөс гаргана. Хувийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг нээлттэй болгож, эцэг эх, асран хамгаалагчид уг мэдээлэлд суурилан сонгох боломж олгох хэрэгтэй. Хувийн сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсээр байвал боловсролыг импортлох магадлал өндөр болно.

9-р сарын 1-нд аливаа төрийн гурван өндөрлөг зэрэг аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очиж хүндрэл учруулахгүй, зөвхөн мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ бол багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын баяр байх ёстой хэмээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top