ЭМД-ын шимтгэлээ "Ebarimt.mn" сайтаар төлөх боломжтой боллоо

2024 оны 08 сарын 22

ЭМДЕГ, Цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/-ийн цахим хөгжүүлэгчидтэй хамтран Ebarimt.mn сайтаар ЭМД-ын шимтгэлийг төлөх цахим үйлчилгээг нэгээр нэмэгдүүллээ.

Гар утасны и-баримт аппликэйшн ашигладаггүй иргэдэд зориулан https://ebarimt.mn/emdPayment вэб сайтаар оршин суугаа газраасаа хүссэн үедээ ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгаж, дутуу төлөлттэй сар, жилийнхээ шимтгэлийг нөхөж төлөх, хянах боломжтой боллоо. 

ЭМДЕГ-аас иргэн-даатгуулагчийн цаг хугацааг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор шимтгэл төлөх цахим  сувгуудыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ шалгаж, төлөх 4 төрлийн цахим үйлчилгээг хэрэглээнд ашиглаж байна. 

Тодруулбалwww.Emd.gov.mn/rd/searchhttps://ebarimt.mn/emdPayment цахим хаягаар болон гар утасны И-Баримт, И-Монголиа системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг иргэн, даатгуулагч, аж ахуйн нэгжээс Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.242) 2024 оны 08 сарын 23

Tatvariin gazar ban used tolohod hyalbar ban,odo bol tolohgui,meddegchvyum bhgui utsara,neteer hii gedl boloo,lavlahnch hurtel Jim ug heldeg,tegedch toloodch ashiggui huviin emnelegt uilchildsench hamgiin bags,ihenh heden sayagig orsdo ogsn,gadni huni tolbor hiiher omno omnoh jiluudig bugdig tolno gej ban,lavlahni ene jileel tolno gesn avtsaldagui hench hariutsahgui iim bdl term tsahim bol hog hog

0  |  0
Top