Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд түр замаар зорчуулна

2024 оны 08 сарын 23

Монгол Улсын 2024 оны улсын төсөвт “Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их Залаат овооны ар хүртэлх 3.04 км авто зам болон Чойр-Сайншанд чиглэлийн А0102 дугаартай авто замтай нийлэх хоёр түвшиний уулзвар”-ын ажил тусгагдсан.

Энэхүү ажил нь А0102 Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаас 231.1-232.2 дахь километрт 1.1 км давхцаж байгаа бөгөөд төслийн зам барилгын ажлаас хамаарч тус хэсэгт түр замаар зорчуулахаар боллоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top