Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ

2024 оны 08 сарын 25

Цагдаагийн байгууллага нийслэлийн нутаг дэвсгэрт байлдааны зориулалттай сум тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Тодруулбал, наймдугаар сарын 21-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна байлдааны зориулалттай их хэмжээний сумыг автомашинд тээвэрлэж явсан иргэн Б-г саатуулсан байна. 

Тухайн иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой, 1500 ширхэг сум тээвэрлэж явжээ. Үүнтэй холбоотойгоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top