Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлагаар 18 иргэний амь насыг авран хамгааллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 26

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.19-25/  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 55  нь гал түймэр, 19 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  гурав нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top