“Эко констракшн” ХХК-д хэрэг нээн шалгаж эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 27

 

"Эко Констракшн" ХХК Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Кинг тауэр” төслийн тавдугаар ээлжийн барилгын ажлаа гүйцэтгэж буй. Ингэхдээ төслийн барилгын талбайд байрлах борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шавхаж байсан. Энэ асуудалтай холбогдуулан “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас зөрчлийг арилгах албан бичгийг "Эко Констракшн" ХХК-д хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй байна. Иймээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг нээн, шалгаж эхэллээ. Мөн нийслэлийн Хяналт шалгалтын газраас дээрх компанид шаардах хуудас хүргүүлж, хөрсний усаа соруулж байсан хоолойг лацдаж хаалаа.

 

 

Энэ талаар “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ХАБЭА-н инженер Р.Ариунтуяа “Бид өнгөрсөн долоо хоногт дээрх төслийн талбайд ирж ажиллахад борооны ус зайлуулах хоолой руу “Бондушка” ХХК болон “Эко констракшн” ХХК зөвшөөрөлгүй хөрсний усаа шавхаж байсан тул зөрчлийг арилгуулахаар тус компанид шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр дээрх компанийн төслийн талбайд дахин ирэхэд “Бондушка” ХХК хөрсний ус шавхаж байсан хоолойгоо татаж зайлуулсан бол “Эко констракшн” ХХК зөрчлөө арилгаагүй зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа шавхсаар байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгахаар боллоо” гэлээ.

 

 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Ж.Жүгдэрмаа “Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг хангуулах, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, норм дүрэм стандартыг мөрдүүлэх үүднээс “Эко констракшн” ХХК-д шаардах хуудсыг хүргүүлсэн. Тухайлбал барилгын баримт бичиг, инженер геологийн дүгнэлт, суурийн нүх ухсан, суурь цутгасан акт, хөрсний уснаас хамгаалсан арга хэмжээний талаар бичиг баримтыг бидэнд ирүүлэх, мөн зөвшөөрөлгүй хөрсний ус соруулах ажлыг зогсоож, зөрчлийг арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн” гэв. “Эко констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шавхсанаас болж борооны ус зайлуулах хоолой дүүрч үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд ус хальж авто зам болон явган хүний замд ус тогтсон. Дээрх хэсгийн 1.1 км авто замын энэ оны 6 дугаар сард бүрэн шинэчилсэн. Гэвч ус тогтож байгаагаас болж явган хүний зам эвдэрч дахин засварлах шаадрлага үүсээд байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чадах уу(103.168.34.1) 2024 оны 08 сарын 30

Багабанди, С.Баяр, Миеэгийн үеээс дарга нарыг нь халаасандаа хийчихсэн догь нөхөр дөө, барахуу энэ нөхрийг. Та нараар бол тоглоно ш дээ.

1  |  0
1(202.9.40.217) 2024 оны 08 сарын 28

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Зочин(66.181.176.118) 2024 оны 08 сарын 27

Зөв шүү энэ компани хэзээнээсээ хууль дүрэмгүй явсаар ирсэн барилгынхаа сууринд хогоор дүүргэж байгаад сууриа цутгадаг гэсэн эдний маршал таун бол хогон барилга сайн шалгах нь зөв

0  |  0
зочин(103.41.93.112) 2024 оны 08 сарын 28

Хөрсний усаа шавхахгүй бол наад байрнууд чинь гараж нь усаар дүүрээд баларна шүү дээ угаасаа доороосоо хөгцөрч мөөгөнцөртөөд хэцүүдсэн байгаа хуучин барилгууд нь. Ганц кинг таур бишээ тэр хавийн бүх байшингийн подвал устай бороо оронгуут хөрсний ус нь дороосоо оргилоод эхэлдэг ихэнх нь насостой соруулдаг номингийн ривер гарден ривер кастл хан хиллс наашаагаа токио аква акоя гэрлүг алфа соларис бүти гээд үнэтэй хотхонууд угаасаа хэцүүднээ хичнээн сууриа сайн цутгасан ч ус бол дийлдэшгүй хүчтэй.

2  |  0
E-Police(103.57.94.114) 2024 оны 08 сарын 27

E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.

0  |  0
Top