Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Канадын Улсын санхүүжилттэй “Мэрит” төсөлтэй 2020 оноос эхлэн орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг уул уурхайн байгууллагууд, томоохон төсөл хөтөлбөрт нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн Заамар сумын Содон нар трейд ХХК нь Мэрит төслөөс хэрэгжүүлсэн Catalyste+’s хөтөлбөрт санхүү, маркетингийн талаарх сургалтад хамрагдан Канадын Кри Ашигт малтмалын хайгуулын зөвлөлийн урилгаар Канад улсад зочлон өөрийн үйлдвэрлэдэг уул уурхайн зориулалтын ажлын гутал, хэрэгслийг танилцуулан бүтээгдэхүүн нийлүүлэх саналтай иржээ.
Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Балжинням нар Канад улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Мэрит төслийн менежер Т.Туул, ажлын гутал үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч “Содон нар трейд” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
Цаашид Жижиг, дунд үйлдвэрийн газраас уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр экспортлох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах, зохион байгуулалт хийхээр тохиролцов.
Сэтгэгдэл ( 0 )