ГССҮТ | БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн төлөөлөлтэй уулзлаа

2024 оны 08 сарын 30

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.Тус уулзалтад БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн профессор Chang-Ho Shin тэргүүтэй эмнэлгийн төлөөлөл болон ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч нар оролцож, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм.

Энэ хүрээнд БНСУ-ын эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн байгууллага болох тус эмнэлэгт ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, эмчилгээний шинэ арга технологийг эх орондоо нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох зэрэгт хамтран ажиллах боломжтой талаар талууд санал солилцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top