“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон хотын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө.
Хурлын үеэр гурван асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан бөгөөд дугаарын хязгаарлалт болон төрийн байгууллагын алба хаагчид нэгдсэн автобусаар зорчих, суррон, скүүтэр зэргийг явган хүний замаас гаргах зэрэг асуудалд хариулт өгөв.
Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн: Дугаарын хязгаарлалт автомашины тоо олшруулах нэг хэлбэр болсон тул цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Өөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Бүх мөнгөө түгжрэлийг бууруулах дээр зарцуулахаар нэг дороо бөөгнөрөөд байгаа. Тиймээс хамтарсан засгийн газар хотын төвлөрлийг задалж, дагуул хотуудыг байгуулъя гэдэг дээр санал нэгдээд байна.
Энэ долоо хоногт санал асуулга дуусаад тэгш, сондгойгоор явуулах эсэх тал дээр шийдвэр гаргана.
Скүүтэр, сурроны тал дээр ирэх хавраас эхлэн явган хүний замаар явахыг хориглоно. Үнэмлэх шаардаж, нас заадаг болно. Тусгайлан зам хийх шаардлагатай байгаа тул энэ асуудал дээр судалгаа хийж байна.
Х.Нямбаатар: 2024 онд Улаанбаатар хотын нийт авто замын 70 орчим хувийг засаж шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Нийт замын 80 гаруй хувийн насжилт дууссан байсан. Ирэх жилээс явган хүний зам, хороолол доторх зам зэргийг засах ажил эхлүүлнэ.
Ордны бүх алба хаагчид ажилтны автобусаар явдаг болгох асуудал яригдаж байна. Үүний хүрээнд УИХ-ын гишүүд, яам тамгын газар, Засгийн газарт "Автомашинаасаа бууцгаая. Автобусанд сууцгаая" гэж уриалж, тодорхой тооны автобус хүлээлгэж өгөхөөр болсон.
Сэлбийн далангийн ажил 1.2 км нь 44 тэрбум төгрөгийн өртөгтэй байгаа. Энэхүү төсөв байвал бид хийнэ. Зориуд гацаасан зүйл байхгүй. Энэ жил гол болон магистрал замыг засна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ БНА. САЙН БАЙНА.
орднынхон автобусаар явдаг болсоны дараа би автобусаар явдаг болно
hamgiin zuv ajilj bna ulaanbaatar duuren avtobus oruulj irsen zuv achgilj surthgaay ard tumen mungu eruul mendee bodoj alhaj avtobus aa hergelthgee harin hotiin darga ulaanbaatar buh chigleld thag dutamd huduldug uilchelgee hiij thagaa barj ard tumen buhimduulahgui avtobus uilchelhed zam bugluruh bagsah yum bich hotiin darga amjilt husei ard tumen dee eeltei ajil baih husei
Дунд гол Говь үйлдвэрийн араар маш бохир хэвээрээ байна лээ дээ. Шарилж ургамал нь мод шиг өндөр, хавар техник оруулаад эвдэлсэн зам хэвээрээ засварлаагүй орхигдсон хэвээр байгаа
НЯМБААТАР ЭРЧТЭЙ ХҮЧТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА. ЯМАР Ч ЗАСАГ ДАРГА ИНГЭЖ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ БАЙХ, ЗОРИГТОЙ САЙН БАЙНА