ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 4-5-нд 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Владивосток хотод зохион байгуулагдаж буй энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Алс Дорнод – 2030. Хүчин чармайлтаа нэгтгэж, боломж бололцоо бүрдүүлцгээе”.
Есдүгээр сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай яриа хэлэлцээ хийж, БНХАУ-ын орлогч дарга Хань Жэн болон Бүгд Найрамдах Серби Улсын шадар сайд Александр Вулин нартай ярилцах юм байна.
Есдүгээр сарын 5-нд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин. Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагим, БНХАУ-ын орлогч дарга Хань Жэн, Сербийн шадар сайд Александр Вулин нар оролцох нэгдсэн хуралдаан байх юм.
Сэтгэгдэл ( 0 )