Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өссөн байна

2024 оны 09 сарын 03

Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1200 орчим автобус үйлчилж байгаа юм.Өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр зорчигчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 9,5 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top