Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн 2 дугаар шатны БҮРТГЭЛ эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

 

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн 2 дугаар шатны бүртгэл 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд цахимаар явагдана.

Бүртгэлд:

1 дүгээр шатны бүртгэлд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой.

Бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.

Эцэг эхчүүдийн анхааралд:

Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.

Элсэлтийн бүртгэлийн хариуг 2024 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top