Сун Хын Миний аав хүүхдийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

 

Өмнөд Солонгосийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, Премьер лигийн супер од Сун Хын Миний аав хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр шалгагдаж эхэлжээ. 

Түүний аав Сун Вон Жун хөлбөмбөгийн дасгалжуулагч хийдэг бөгөөд бэлтгэл хийхээр ирсэн залуу тоглогчдод хүч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Прокурорын зүгээс Сун болон түүний сургалтын төвийн хоёр туслах дасгалжуулагчид торгууль ноогдуулан, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтад суух тушаал гаргажээ. Дээрх туслах дасгалжуулагчдийн нэг Сун Хын Миний төрсөн ах Сун Хён Юн бөгөөд тус клубт хүүхдээ сургадаг байсан нэгэн эцэг, эх өнгөрөгч 3-р сард энэ тухай гомдол гаргаснаар уг хэрэг олон нийтэд ил болжээ. 

Энэхүү явдлаас үүдэн Сун Хын Миний нэр хүнд олон улсад багагүй унаад байна. Тэрээр энэ тухай ямар нэгэн тайлбар одоогоор өгөөгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top