Э.Оюунтунгалаг захиралтай “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын дэргэдэх “Охидын мисс” төвийн охид олон улсад зохион байгуулагддаг тэмцээн бүрээс тэргүүн байрын шагнал хүртдэг уламжлал тогтоод байна.
Тус хамт олон саяхан Сөүл хотын Сонбүг дүүрэгт монгол үндэсний хувцас загварын шоуг амжилттай зохион байгуулаад ирсэн. Үүнээс өмнө Тайланд улсад долдугаар сарын 14-нөөс эхлэн долоо хоног зохиогдсон байгуулагдсан “Teen star international-2024” тэмцээнээс тус төвийн сурагч Бадрахсүрэнгийн Дүүрэнбилэг Гранпри шагнал хүртсэн юм. Б.Дүүрэнбилэг нь 23-р сургуулийн зургадугаар ангийн сурагч билээ.
Дэлхийн 16 орноос оролцсон 52 моделийг манлайлж энэхүү шагналыг хүртэнэ гэдэг амаргүй даваа. Олон жилийн нөр их хөдөлмөрөөр загварын алхаа, авьяас үзүүлбэр, оюун ухааны сорилгод эх орныхоо нэрийг гаргасан одтой охинд халуун баяр хүргэе. Түүний өмссөн “Rana” брэндийн үндэсний хувцас бусдаас онцгой байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
АДТАЙ ХӨӨРХӨН ОХИН ДОО ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ