Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийн үнийн дүн дээд амжилт тогтоожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 06

 

Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид 5,4 их наяд рублийн үнийн дүн бүхий 258 хэлэлцээр байгуулсан нь үнийн дүнгийн шинэ дээд амжилт тогтоогоод байна гэж  ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Холбооны улсын Алс Дорнодын тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев чуулга уулзалтын урьдчилсан үр дүнгийн талаархи хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

“2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын чухал үр дүнгийн нэг нь байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд юм. Тэдгээрийн үнийн дүн дээд амжилт тогтоосон нь бас нэг чухал ололт юм” – гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top