ЦАГ АГААР | Ихэнх нутгаар сэрүүснэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 06

 

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ

8, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

 

2024 оны 09-р сарын 06-ны 20 цагаас 09-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн, Говь-Алтайн нуруу, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +6...+11 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +10...+15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

 

2024 оны 09 сарын 08-наас 2024 оны 09 сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 9-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top