Аюулт үзэгдэл, ослын 56 удаагийн дуудлага бүртгэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

 

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 56 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалав.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.02-08/  нийслэлийн 6 дүүрэг, 15 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын 56 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 45 нь гал түймэр, 11 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top