Энэ намрын 36 дахь удаагийн номын баяр Монголын Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болох гэж буйгаараа онцлог юм.
Намрын номын баяр есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Сүүлийн хэд хэдэн удаагийн номын баярыг УИХ-ын даргын, тодруулбал Г.Занданшатар даргын ивээл дор зохион байгуулж ирсэн билээ. Харин энэ удаа Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон тул ийнхүү номын баяр Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд “шилжин” ирж буй бололтой.
Үүнтэй холбогдуулан сүүлийн 32 жилд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын номын ертөнцтэй холбоотой хийж ирсэн үйл ажиллагааны товчоон тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтэлж, бүрэн эхээр нь ном зүйн мэдээллийн шинэ бүтээл болгон судлаачдад хүргэх ажээ. Уншигчид сонирхсон номоо худалдан авах, “ЛИБРО СУВД агентлаг”-аас орчуулгын номын эрх нээлгэх, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинээр хэвлэх номын цаас, материалыг сонгох зэрэг орон зай олон нийтэд нээгдэх аж.
Д.ЦЭЦЭГЛЭН
Сэтгэгдэл ( 0 )