“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Уг санал асуулгыг энэ сарын 2-ны өдрөөс явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4115 иргэн оролцсон байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Үүнтэй харьцуулахад санал асуулгад оролцсон иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд мөн явуулна.
Сэтгэгдэл ( 1 )
төр засаг иргэдээс асуухгүйгээр, нийтийн эрх ашгийн үүднээс шууд шийдвэрлэж байх асуудал гэж байдаг. түүний нэг нь энэ түгжрэл. бүх зүйлээ иргэдэс асуух шаардлагагүй.