Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороон хүртэлх замыг шинэчилнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

 

Баянгол дүүрэг, Хувьсгалчдын гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын 1 дүгээр хэсэг буюу Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны авто зам хүртэлх хэсгийн засварын ажлыг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлана.

Тус ажлын хүрээнд Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top