Өнгөрсөн хоногт орон нутагт 5, нийслэлд 5 тохиолдол буюу ахуйн гал түймрийн нийт 10 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд, иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )