Н.Мандуул: Ирэх жилээс бродюр солихгүйгээр авто зам шинэчилнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

 

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхдээ бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилж байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.

 

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Хотын зүгээс ирэх жилээс авто замыг шинэчлэхдээ бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилнэ гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд миллинг гэж нэрлэдэг “Бобкат резакл” 2024 оны загварын шинэ технологиор цаашид бродюрыг дахин өндөрлөхгүйгээр авто зам засах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Цаашид хотын бүтээн байгуулалтын ажлуудад шинэ технологийг нэвтрүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн боломжит хувилбаруудыг дэвшүүлэн, хамтран ажиллана. Мөн зам засварын явцад гардаг зардлуудыг ил тод болгоно” гэв. 

 

 

Харин НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Өмнө нь авто зам шинэчлэхдээ 5-8 см асфальт бетоноор хучихын тулд бродюрыг өндөрлөх шаардлага үүсдэг байсан. Харин одоо өгөршиж, муудсан хэсгийн бродюрыг сорчилж солино. Уг технологиор зам засахдаа эхлээд ус цацаж, засах замаа доош нь 5 см зорон, буталж, араас нь шүүрдэн, цэвэрлэж тэгшилнэ. Эцэст нь асфальт бетоноор нь хучина. Өөрөөр хэлбэл хуучин асфальт бетон хучилтыг өндөрлөх болон нийтээр нь солихгүйгээр засвар шинэчлэлийг хийнэ. Энэ нь 1 метр 20 см-ын өргөнтэй учир зам засахдаа тухайн орчмын замыг бүхэлд нь хаалгүйгээр хэсэгчилж засах боломжтой. Мөн зам засварын ажлын үеэр явган зам сэргээх, бродюр болон худгийн таг өндөрлөх зэрэг ажилд хугацаа их алддаг байсан бол одоо цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ” хэмээн хэлсэн юм. 

 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.129) 2024 оны 09 сарын 14

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

0  |  0
Yu(202.55.188.120) 2024 оны 09 сарын 14

Yu l yariad bna daa\nZam brodur tusdaa bdag ym yu

0  |  0
уншигч(202.131.241.13) 2024 оны 09 сарын 13

Амжилт хүсье та бүхэнд.

0  |  0
зочин(59.153.114.78) 2024 оны 09 сарын 13

дохио тавих ухаан яаж энэ дарга нарт суулгах вэ.

0  |  0
Top