П.Наранбаяр: Зүгээр гудамжинд байсан хүмүүсийг багш болгоно гэсэн үг биш

2024 оны 09 сарын 16

 

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрээр, Өнөөдрийн байдлаар 4200 орчим багшийн сул орон тоо байна. Үүнээс байгалийн шинжлэх ухаан, англи хэлний хичээлийн багшийн орон тоо хамгийн өндөр хувьтай байна. Англи хэл 11 хувийг эзэлж байгаа ч багш байхгүй. Гэтэл гуравдугаар ангиас эхлэн англи хэлний хичээл орох ёстой болчихсон. Хими, физик 10 хувь, технологийн чиглэлд 9 хувь байна.

Багш нарын дутагдал, хомсдол их байгаа энэ үед бид зүгээр л гудамжинд байгаа хүнийг 45 хоногийн курсээр сургаад багш болгоно гэсэн үг биш.

Сая дурдсан хими, физик, биологи, технологи, англи хэл зэрэг эдгээр мэргэжлүүдээр гадаад болон дотоодын их дээд сургуулиудыг 2.7 голчтой буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач ээ хэмээн урьж байгаа юм. 

Зөвхөн манай улс багшийн хомсдолд ороод байгаа юм биш. Дэлхийн улс орнууд 20 жил тутамд ийн дутагдалд ордог. Энэ оны 2-р сард Юнескогоос гаргасан тайланд 2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт хэрэгцээ үүснэ хэмээн дурдсан байсан. Энэ нь зөвхөн хөгжиж буй орнуудад бус боловсролын систем нь өндөр хөгжсөн орнуудад ч мөн тохиолдож байгаа. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.168.8) 2024 оны 09 сарын 17

МУИС төгсөгчидийг багшлах эрхтэй төгсгөж байх хэрэгтэй байна .

0  |  0
Top