Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн одонгийн болзлыг энэ жилээс хөнгөвчилж, мөнгөн урамшуулал дагалдуулж байгаа. Тэгвэл УИХ-ын намрын чуулганаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд нэмж урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх гэнэ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат "Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний, дөрвөн хүүхэдтэй бол 75 хувь, таван хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, зургаан хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэн буюу 210 мянган төгрөг, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж төсөлд тусгасан" хэмээсэн юм. Хуулийн төслийг баталбал дээрх урамшууллыг эхчүүдэд cap бүр олгох гэнэ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )