Нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг газруудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийсэн байна. МЕХГ-ын даргын зөвлөл өчигдөр хуралдаж, нийтийн хоолны газруудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан бөгөөд нийт 53 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. Шалгалтад 1018 нийтийн хоолны газраас 3150 зөрчил илэрч, зөрчил арилгуулах 780 заалт бүхий 128 албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн чанар аюулгүй шаардлага хангаагүй 144 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасч, есөн сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Орон нутгийн зам дагуу байрлах нийтийн хоолны газрыг ч мөн шалгасан байна. Харин Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлөөр энэ удаагийн шалгалтыг дутуу хийсэн гэж үзэн дахин шалгалт явуулахаар боллоо.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )