Тэтгэврийн багш нарыг урьж, оюутнуудыг ДАДЛАГАЖИГЧ БАГШААР ажиллуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 19

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд өчигдөр танилцуулсан билээ. 

Багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлснээ салбарын сайд дараах байдлаар тайлбарласан. 

1.    Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах

2.    Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах

3.  Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд  татан оролцуулах

4.    Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах

5.    Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах

6.    Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах

Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгааг Боловсролын сайд мөн танилцуулсан. 2024 оны наймдугаар сарын судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508 багш, 443 туслах багш дутагдалтай байгаа аж. 

Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batbold(66.181.176.76) 2024 оны 09 сарын 19

Багш нарынхаа цалинг ядаж цэвэрлэгч, жолоочийн цалингийн хэмжээнд хүргэж 4 сая болгооч. Тэгвэл багш нар чихцэлдэн шүү. Тэд нарыг боолчилж байдгаа болих хэрэгтэй.

0  |  0
Top