Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн орчны оршин суугчид Драгон төвийн урд талын автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог.
Тэгвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршилд үйл ажиллагаагаа явуулдаг “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд талбай чөлөөлүүлэхээр болсон талаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Сандагсүрэн тайлбарлалаа.
Ингэснээр хүмүүсийн хэлж заншсанаар Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур стандартад нийцсэн 1.5 метр өргөн явган замыг тавих боломж бүрдлээ.
Сүлжмэлийн үйлдвэрийн энэ орчинд 1939 оршин суугчид амьдардаг. Тус хорооны хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахдаа 1.2 км замыг туулдаг бол шинэ явган зам тавьсны дараа 400 метр замыг аюулгүй туулж, зорьсон газартаа хүрэх боломжтой болно.
Сэтгэгдэл ( 0 )