Ховор ургамалд тооцогдох "Хонин арц" тээвэрлэж явсныг илрүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 20

 

Энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэн явсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн(103.212.118.196) 2024 оны 09 сарын 21

Ховор ургамал түүж олны хүртээл болгох нь харин ч сайн үйлс биш юм уу?

0  |  0
Top